Дуулал [70]

1 Бурхан, намайг аврахаар яараач.
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
2 Миний амийг эрэн хайгчид
Доромжлогдон, ичгүүрт орог.
Намайг гэмтэхэд баярлагчид
Эргэж, шившиг болог.
3 "Ха, ха" гэгчид
Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.

4 Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг.
Таны авралыг хайрлагсад
"Бурхан өргөмжлөгдөх болтугай" гэж үргэлж хэлэг.
5 Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна.
Бурхан, над уруу хурдан ирээч.
Та бол миний тусламж, миний аврагч юм.
ЭЗЭН, бүү саатаач.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]