Дуулал [45]

1 Миний зүрхэнд сайн үг бялхам байна.
Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя.
Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
2 Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм.
Таны уруул нигүүлслээр дүүрэн.
Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.

3 Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр
Ташаандаа илдээ зүү.
4 Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө
Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч.
Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.
5 Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ.
Ард түмнүүд Таны өмнө унадаг.

6 Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой.
Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.
7 Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан.
Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг
Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.
8 Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй.
Зааны ясан ордноос гардаг
Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.
9 Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг.
Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.

10 Сонс, охин оо, анхааран чагна.
Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.
11 Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана.
Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
12 Тирийн охин бэлэгтэй ирж,
Хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна.

13 Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж,
Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.
14 Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв.
Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.
15 Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн ордонд орох болно.

16 Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна.
Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно.
17 Би Таны нэрийг үеийн үед сануулна.
Тиймээс ард түмэн Танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]