Дуулал [46]

1 Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,
Зовлон дундах бодит тусламж юм.
2 Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,
уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.
3 Ус хүржигнэн хүрхэрч,
Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.
4 Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
5 Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.
Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.
6 Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав.
Түүнийг дуугарсанд газар хайлав.
7 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм.
8 Ирж, Бурханы үйлсийг харагтун.
Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.
9 Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог.
Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг.
Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.
10 Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.
Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө,
Би дэлхийд өргөмжлөгдөнө.
11 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]