Дуулал [12]

1 Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,
Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2 Тэд бие биедээ худлыг хэлдэг.
Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.
3 Бүх зусардагч уруул болон
Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.

4 Тэд "Өөрсдийн хэлээр бид ялна.
Уруул маань биднийх юм.
Хэн биднийг захирах юм бэ?" гэжээ.
5 ЭЗЭН "Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,
Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина" гэдэг.

6 Шавар зууханд тунгаагдаж,
Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт
ЭЗЭНий үг бол цэвэр юм.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална.
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
8 Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд
Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]