Дуулал [42]

1 Буга усны урсгалуудыг хүсэхийн адил
Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2 Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.
Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3 Хүмүүс надад "Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх дуугаар
Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлсийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.

5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд,
Учир нь Түүний оршихуйн авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно.
6 Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.
Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.

7 Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.
Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
8 ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.
Мөн шөнөөр Түүний дуу болох
Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.

9 Би өөрийн хад Бурханд
"Юунд Та намайг мартсан бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?" гэж хэлнэ.
10 Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг.
Тэд надад "Чиний Бурхан хаана байна?" гэж өдөржин хэлдэг.
11 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?
Бурханд найд,
Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,
Түүнийг л магтах болно.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]