Дуулал [20]

1 Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!
Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!
2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3 Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,
Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5 Бид чиний ялалтад баярлан дуулж,
Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.
ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!

6 ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.
7 Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.
Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
8 Тэд бөхийн унацгаасан,
Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон.
9 ЭЗЭН, авраач!
Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтугай!



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]