1 Бурхан, Та биднээс татгалзсан.
Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн.
Биднийг сэргээгээч.
2 Та газрыг хөдөлгөн, түүнийг хагалсан.
Газар доргиж байгаа тул түүний цөмөрхийг нийлүүлээч.
3 Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан.
Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
4 Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн.
Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн.
5 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.
6 Бурхан ариун газартаа айлдсан нь
"Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг ч хэмжинэ.
7 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч бас Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.
8 Моаб бол Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филист ээ, Надаас болж чанга хашхир!".
9 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
10 Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
11 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
12 Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]