Дуулал [4]

1 Миний зөв шударгын Бурхан,
Намайг дуудахад хариулаач!
Намайг зовоход Та намайг амраасан билээ.
Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.

2 Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ?
Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,
Худал хуурмагийг хайх юм бэ?
3 Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав.
Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4 Чичрэн айж, нүгэл бүү хий.
Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.
5 Зөв шударгын тахил өргөж,
ЭЗЭНд итгэ.

6 "Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?" гэж олон хүн асууж байна.
ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!
7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь
Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.
8 Би амар амгалан хэвтэж, унтах болно.
Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,
Зөвхөн Та билээ.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]