Дуулал [41]

1 Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!
Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
2 ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд
Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.
Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3 ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.
Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.

4 Би "ЭЗЭН, намайг нигүүлсээч.
Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч" гэв.
5 Миний дайснууд намайг муулан
"Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?" гэж ярилцдаг.
6 Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.
Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад
Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7 Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.
Намайг хорлохоор тэд хуйвалдан
8 "Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй" гэнэм.
9 Миний итгэдэг,
Миний талхыг идэж байсан дотно найз минь ч
Миний эсрэг өсгийгөө өргөсөн.

10 Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11 Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир
Та намайг таалдгийг би үүгээр мэднэ.
12 Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,
Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.

13 Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай!
Амен, амен.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]