Дуулал [38]

1 ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч,
Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч.
2 Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,
Таны мутар намайг доош дарсан.
3 Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй.
Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
4 Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.
Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.
5 Миний мунхгаас болж
Шархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.
6 Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.
Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
7 Ууц нуруу минь халуу шатаж,
Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
8 Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.
Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.

9 Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.
Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.
10 Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.
Нүдний минь гал ч бөхсөн.
11 Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд
Гамшгаас минь зугтдаг.
Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.
12 Миний амийг эрэгчид урхи тавьдаг.
Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж,
Өдөржингөө заль мэхийг сэддэг.

13 Харин би дүлий хүн шиг үл сонсдог.
Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна.
14 Тийм ээ, би бол огт сонсдоггүй,
Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.
15 Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг.
Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно.
16 Учир нь би "Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх
Тэд надаас болж бүү баярлатугай" гэж хэлсэн.
17 Учир нь би унахад бэлэн бөгөөд
Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.
18 Би гэм буруугаа улайдаг.
Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.
19 Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд
Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна.
20 Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.
21 ЭЗЭН, намайг бүү орхиоч.
Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.
22 Миний аврал болох Эзэн,
Надад туслахаар хурдлаач.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]