Дуулал [14]

1 Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байдаггүй" гэсэн.
Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн.
Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.
2 ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь
Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.
3 Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж,
Тэд хамтдаа завхарцгаасан.
Сайн үйл хийдэг хүн байхгүй,
Нэг ч байхгүй.

4 Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй,
Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?
5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир
Тэд тэнд ихэд айж байна.
6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон
Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.

7 Израилийн аврал Сионоос гарах болтугай!
ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израиль баярлана.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]