Дуулал [43]

1 Бурхан, намайг зөвтгөж,
Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч.
Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
2 Та бол миний хүч чадлын Бурхан билээ.
Юунд Та намайг орхисон бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?

3 Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж,
Тэднээр намайг удирдуулаач.
Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.
4 Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин,
Өө Бурхан, миний Бурхан,
Таныг би босоо ятгаар магтана.
Миний бялхам баяр баясал Бурханых билээ.

5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд,
Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг,
Түүнийг дахин магтах болой.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]