Дуулал [5]

1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолох дууг минь анхаараач.
2 Миний Хаан болон миний Бурхан,
Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирнам.
3 Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.
Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.

4 Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.
Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
5 Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.
Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.
6 Худал яригчдыг Та устгадаг.
Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.
7 Харин миний хувьд гэвэл,
Таны элбэг хайр энэрлээр Таны өргөөнд орж,
Таны ариун сүмд Таныг хүндэтгэн бөхийнө.

8 ЭЗЭН, дайснуудын минь улмаас
Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.
Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.
9 Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.
Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм.
Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.
10 Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач!
Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач,
Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.

11 Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,
Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно.
Таны нэрийг хайрлагчид
Танд баясна.
12 Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь
ЭЗЭН, Та билээ.
Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]