1 Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.
Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.
2 Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан,
Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.
3 Тэд хэлээ илд мэт ирлэжээ.
Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
4 Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.
Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.
5 Тэд хорон зорилго дотор бат зогсдог.
Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.
Тэд "Хэн тэднийг харах юм бэ?" гэдэг.
6 Тэд "Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа" гэж хэлэн
Шударга бусыг сэддэг.
Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.
7 Харин Бурхан тэднийг сумаар харвана.
Тэд гэнэтхэн шархадна.
8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг.
Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9 Тэгээд бүх хүмүүс айж,
Бурханы ажлыг тунхаглан,
Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.
10 Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно.
Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]