1 ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.
2 Өөрийн өстнүүдээс болж
Балчир, нярай хүүхдүүдийн амаар
Та хүч чадлыг бататгасан нь
Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.
3 Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо
4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
5 Та түүнийг Бурханаас арай дор болгож,
Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
6 Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.
Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь
7 Бүх хонь ба үхэр,
Мөн хээрийн араатан амьтад,
8 Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу
Усан замаар сэлэгч бүхэн юм.
9 ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]