Дуулал [19]

1 Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
2 Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
3 Хэл яриа хийгээд үг ч байхгүй,
Чимээ ч сонсогдохгүй.
4 Дуу хоолой нь бүх дэлхийд,
Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.
Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
5 Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.
Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.
6 Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,
Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.
Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.

7 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
8 ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
9 ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн.
Тэд бүгдээрээ зөв шударга.
10 Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,
Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.
11 Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
12 Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
13 Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэднээр намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Агуу нүглээс ангижирна.
14 Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,
Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд
Таны мэлмийд тааламжтай болох болтугай!



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]