Дуулал [29]

1 ЭЗЭНд өгөгтүн, хүчит хүмүүсийн хөвгүүд ээ,
ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.
2 Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн.
Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.
3 ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна.
Алдрын Бурхан нүргэлдэг,
ЭЗЭН их усан дээгүүр байна.
4 ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.
5 ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.
Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.
6 Тэрээр Ливаныг тугал шиг,
Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодогнуулдаг.
7 ЭЗЭНий дуу хоолой галын дөлүүдийг дундуур нь салгадаг.
8 ЭЗЭНий дуу хоолой цөл газрыг чичрүүлдэг.
ЭЗЭН Кадешийн цөлийг чичрүүлдэг.
9 ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,
Ойг нүцгэртэл хуу татдаг.
Түүний сүмд юм бүгд "Алдар" гэж хэлцгээдэг.

10 ЭЗЭН үерийн усан дээр суусан.
Тийм ээ, ЭЗЭН Хаан мэт мөнхөд суудаг.
11 ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно.
ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]