Дуулал [75]

1 Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна.
Учир нь Таны нэр ойрхон байна.
Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
2 "Би тогтоосон цагийг сонгохдоо
Шулуун шударгаар шүүдэг нь Би билээ.
3 Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог.
Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ.
4 Би бардамнагчид "Бүү бардамна",
Хорон муу хүнд "Эврээ бүү өргө.
5 Эврээ өндөрт бүү өргө.
Бардам хүзүүтэй бүү ярь" гэсэн".

6 Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй
Цөлөөс ч ирдэггүй.
7 Харин Бурхан бол Шүүгч юм.
Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
8 Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна.
Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг.
Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.

9 Харин би мөнхөд тунхаглана.
Би Иаковын Бурханд магтан дуулна.
10 Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж,
Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]