Дуулал [65]

1 Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно.
Танд тангаргийг ч биелүүлнэ.
2 Залбирлыг сонсдог Нэгэн,
Тан уруу бүх хүн ирдэг.
3 Намайг гэм буруу дийлжээ.
Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.
4 Өөрийн хашаануудад суулгахаар
Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!
Бид Таны ариун сүм болох
Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.

5 Бидний авралын Бурхан,
Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох
Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.
6 Та хүч тэнхээг бүслэн
Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.
7 Та далайн түрхрээ
Давалгаануудынх нь түрхрээ болон
Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8 Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог.
Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.

9 Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.
Та түүнийг ихэд баяжуулдаг.
Бурханы урсгал усаар дүүрэн.
Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.
10 Та түүний шанг арвинаар усалдаг.
Та түүний нуруутай тэгшилсэн.
Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.
Та ургахыг нь ч ерөөдөг.
11 Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд
Таны замд тос дусалдаг.
12 Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж,
Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13 Нугыг хонин сүрэг нөмөрч,
Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ.
Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]