Дуулал [7]

1 Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.
2 Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.

3 Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,

4 Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж,
Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол
5 Дайсан минь намайг мөшгөн бариг.
Тэрээр амийг минь газарт гишгэлэн,
Алдрыг минь тоос шороонд унагааг.
6 ЭЗЭН, ууран дотроо босооч.
Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч,
Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.
7 Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.
8 ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9 Хорон муу хүний бузар мууг төгсгөж,
Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч.
Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.
10 Миний бамбай
Цэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.
11 Бурхан бол шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.

12 Хэрвээ хүн гэмшихгүй бол
Тэрээр илдээ ирлэх болно.
Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.
13 Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм.
Тэрээр сумаа галт сум болгодог.
14 Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж,
Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.
15 Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад,
Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.
16 Түүний хорон муу өөрийнх нь толгой дээр эргэн ирж,
Түүний хүчирхийлэл өөрийнх нь зулай дээр бууна.

17 Би ЭЗЭНд Түүний зөв шударгын дагуу талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]