1 Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.
Миний аврал Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад, миний аврал,
Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.
3 Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт
Алах гэж та нар бүгдээрээ
Хэдий болтол хүн уруу довтлох вэ?
4 Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.
Тэд худал хуурмагт баясдаг.
Тэд амаараа ерөөдөг,
Гэвч дотроо хараадаг юм.
5 Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,
Учир нь миний найдвар Түүнээс юм.
6 Зөвхөн Тэр л миний хад, миний аврал,
Миний бат цайз юм. Би ганхахгүй.
7 Миний аврал болон алдар Бурханд байдаг.
Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг.
8 Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.
Түүний өмнө зүрхээ нээ.
Бурхан бидэнд хоргодох газар юм.
9 Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм.
Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
10 Хавчлага дарлалд бүү итгэ,
Дээрэм тонуулд ч дэмий бүү найд.
Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
11 Бурхан нэг удаа айлдсан.
Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.
12 Эзэн, хайр энэрэл ч Таных.
Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]