Дуулал [28]

1 ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.
Хад минь, чихээ бүү бөглөөч.
Учир нь хэрэв Та дуугүй байвал
Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
2 Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,
Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд
Миний гуйлтын дууг сонсооч.
3 Хорон муу хүмүүс болон
Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.
Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч
Зүрхэнд нь бузар муу байдаг.
4 Тэдний ажлууд болон
Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.
5 Тэд ЭЗЭНий ажлууд болон
Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.

6 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.
7 ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.
Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.
Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд
Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.
8 ЭЗЭН бол тэдний хүч чадал,
Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
9 Өөрийн хүмүүсийг аварч,
Өөрийн өвийг ерөөгөөч.
Бас тэдний хоньчин нь болж,
Тэднийг мөнхөд үүрч яваач.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]