1 Бурхан, миний хашхирахыг сонсооч.
Миний залбиралд чих тавиач.
2 Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
3 Учир нь Та миний хоргодох газар,
Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4 Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.
Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.
5 Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.
Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6 Та хааныг урт наслуулна.
Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.
Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8 Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд
Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]