Дуулал [16]

1 Намайг хамгаалаач Бурхан,
Учир нь би Таны дотор хоргоддог.
2 Би ЭЗЭНд "Та бол миний Эзэн.
Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй" гэж хэлэв.
3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд
Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
4 Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.
Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй,
Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.

5 ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.
Та миний хувь ногдлыг тэтгэдэг.
6 Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.
Миний өв наддаа үнэхээр сайхан.

7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.
Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8 Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.
Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
9 Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.
Миний бие ч аюулгүй аж төрнө.
10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.
Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
11 Та надад амийн замыг таниулна.
Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.
Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]