Дуулал [10]

1 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ?
Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?
2 Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг.
Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.

3 Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөд
Шунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.
4 Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй.
Түүний бодол бүхэнд "Бурхан байдаггүй".

5 Түүний зам ямагт бат бэх байдаг.
Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.
Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.
6 Тэрээр зүрхэндээ
"Би огт ганхахгүй.
Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй" гэдэг.
7 Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.
Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.
8 Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.
Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.
Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9 Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.
10 Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.
11 Тэрээр зүрхэндээ "Бурхан мартсан билээ.
Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй" гэдэг.

12 ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13 Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ?
Тэрээр зүрхэндээ "Та буцааж нэхэхгүй" гэдэг.
14 Та харсан билээ.
Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд
Та зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ.
Ядуу хүн Танд даатгадаг.
Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
15 Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.

16 ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм.
Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.
17 ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ.
Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.
18 Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоор
Өнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]