Дуулал [48]

1 ЭЗЭН бол аугаа бөгөөд
Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд
Агуугаар магтагдах болтугай.
2 Бүх дэлхийн баяр хөөр болох
Хойд хязгаарт буй Сион уул буюу
Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.
3 Түүний орднуудад
Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.

4 Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.
5 Тэд түүнийг үзээд гайхаж байв.
Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.
6 Тэнд тэд үймээн самуунд,
Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.
7 Дорнын салхиар
Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.
8 Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотод
Бид сонссон шигээ харсан билээ.
Бурхан түүнийг мөнхөд байгуулна.
9 Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.
10 Бурхан, Таны нэр ямар байдаг шиг
Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг.
Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.
11 Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж,
Иудагийн охидыг баясуулаач.
12 Сионоор алхаж, түүнийг тойрон яв.
Цамхгуудыг нь тоол.
13 Түүний хэрмүүдийг тунгаан бод.
Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.
14 Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.
Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]