1 Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж,
Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач.
2 Энэ нь Таны зам дэлхий дээр,
Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.
3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
4 Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг.
Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,
Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно.
5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
6 Газар ургацаа ургуулан гаргажээ.
Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.
7 Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд
Бурхан биднийг ерөөдөг.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]