Дуулал [74]

1 Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ?
Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?
2 Таны эрт үеэс олж авран,
Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач.
Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.
3 Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч.
Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.
4 Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ.
Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.
5 Энэ нь хэн нэгэн хүн ой модонд
Сүхээ өргөсөн юм шиг байна.
6 Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг
Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.
7 Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан.
Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.
8 Тэд зүрхэндээ "Тэднийг бүрэн устгацгаая" гэв.
Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.
9 Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй.
Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд
Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж,
Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?
11 Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?
Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!

12 Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм.
Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
13 Та Өөрийн хүчээр далайг хуваасан.
Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.
14 Та Левиатаны толгойнуудыг няцалсан.
Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.
15 Та горхи ба булгуудыг оргилуулсан.
Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.
16 Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм.
Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.
17 Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон.
Та зун хийгээд өвлийг бий болгосон.

18 ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон
Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.
19 Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч.
Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.
20 Гэрээг эргэн хараач.
Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.
21 Дарлагдагсдыг ичгүүртэйгээр бүү буцаагаач.
Зүдрэгсэд ба гачигдагсдаар Өөрийн нэрийг магтуулаач.

22 Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч.
Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.
23 Өөрийн өстнүүдийн дууг,
Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]